Цахиа ЭЛБЭГДОРЖ- ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ, ХҮРЭЭЛЭНГИЙН ХҮНДЭТ ГИШҮҮНТөрсөн огноо: 1963 оны 3 сарын 8
Төрсөн газар: Ховд аймгийн Зэрэг сум
Хүйс, Үндэс угсаа, гэр бүлийн байдал: Эрэгтэй, захчин, ам бүл 7
Төгссөн сургууль, мэргэжил:
1981 онд Эрдэнэт хотын 10 жилийн 1 дүгээр дунд сургууль
1988 онд Украйны Львовын Цэргийн улс төрийн дээд сургууль Цэргийн сэтгүүлч мэргэжлээр
2002 онд АНУ-ын Харвардын их сургууль тус тус төгссөн.
Ажилласан байдал:
1981-1982 онд Эрдэнэт үйлдвэрт туслах машинист
1988-1990 онд *Улаан-Од* сонины газарт сэтгүүлч
1990-1992 онд Улсын Бага Хурлын гишүүн
1990 онд Ардын Их Хурлын депутат
1990 онд *Ардчилал* сонины эрхлэгч
1992-1994 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
1995-1996 онд Монголын Ардчилсан Холбооны дарга
1996-2000 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
1998-1999 онд Монгол Улсын Ерөнхий сайд
2004-2005 онд Монгол Улсын Ерөнхий сайд
2006-2008 онд Монголын Ардчилсан намын дарга
2009 он Монгол Улсын Ерөнхийлөгч
Гадаад хэл: орос, англи
Халтмаа БАТТУЛГА- УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА (Монгол Улсын Их Хурлын гишүүн)Төрсөн огноо: 1963 оны 3 сарын 3
Төрсөн газар: Улаанбаатар хот
Хүйс, Үндэс угсаа, гэр бүлийн байдал: Эрэгтэй, халх, ам бүл 6
Төгссөн сургууль, мэргэжил:
1978 онд Нийслэлийн 10 жилийн 34 дүгээр дунд сургууль
1982 онд Дүрслэх урлагийн дунд сургууль Зураач мэргэжлээр тус тус төгссөн.
Ажилласан байдал:
1979-1990 онд Самбо бөхийн улсын шигшээ багт тамирчин
1982-1990 онд Дүрслэх урлагийн байгууллагад зураач
1990-2004 онд *Женко* ХХКомпаний Ерөнхий захирал
1997-2004 онд *Баянгол зочид буудал* ХКомпаний гүйцэтгэх захирал
1999-2004 онд *Мах Импекс* ХКомпаний гүйцэтгэх захирал
2004 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
2008 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд
Шагнал:
1995 онд Монгол Улсын гавъяат тамирчин
2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль
Гадаад хэл: орос, англи
Зандаахүү ЭНХБОЛД- УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН (Монгол Улсын Их Хурлын гишүүн)Төрсөн огноо: 1966 оны 5 сарын 23
Төрсөн газар: Улаанбаатар хот
Хүйс, Ү
Төгссөн сургууль, мэргэжил:
1984 онд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотын 10 жилийн дунд сургууль
1989 онд ОХУ-ын Уралын Политехникийн дээд сургууль Автоматик, телемеханикийн инженер мэргэжлээр
1996 онд Монгол Улсын Их Сургууль Эрх зүйч мэргэжлээр
2004 онд АНУ-ын Денверийн Их Сургууль тус тус төгссөн.
Эрдмийн зэрэг, цол: Олон улсын Бизнесийн удирдлагын магистр
Ажилласан байдал:
1989-1991 онд *Монел* фирмд инженер
1989 онд Улаанбаатар цахилгаан шугам сүлжээнд монтёр
1991-1993 онд *Эрэл* ХХКомпаний захирал
1993-1996 онд *Интер* ХЭАА, ХХКомпанид захирал
1996-1999 онд Төрийн өмчийн хорооны дарга
1999-2000 онд УИХ-ын даргын зөвлөх
2000-2001 онд Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга
2004-2005 онд Төрийн өмчийн хорооны дарга
2005 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
2008 оноос УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга
Шагнал:
2006 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон
2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль
Гадаад хэл: англи, орос
Хишигдэмбэрэл ТЭМҮҮЖИН- УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН (Монгол Улсын Их Хурлын гишүүн)Төрсөн огноо
Төрсөн газар: Төв аймгийн Зуунмод сум
Хүйс, Үндэс угсаа, гэр бүлийн байдал: Эрэгтэй, Халх, ам бүл 5
Төгссөн сургууль, мэргэжил:
1979-1989 онд Төв аймгийн 2 дугаар дунд сургууль
1994-1998 онд Монгол Улсын Их сургууль, Хууль Зүйн Сургууль тус тус төгссөн.
Ажилласан байдал:
1998 оноос МУИС-ХЗСургуульд багш
2004-2008 онд Нээлттэй академи ТББ-ын тэргүүн
2005-2008 онд Ардчилсан намын нарийн бичгийн дарга
2005-2008 онд Монголын либертари сангийн Удирдах зөвлөлийн гишүүн
2006-2008 онд Нээлттэй нийгэм форумын удирдах зөвлөлийн гишүүн
2008 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
Шагдар БАТЦЭЦЭГ-УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН-(Эй Би Ай Хүрээлэнгийн захирал, АЭХ-ны Дэд Тэргүүн, Төв аймгийн ИТХ-ын төлөөлөгч)Төрсөн огноо: 1961 оны 1 сарын 17
Төрсөн газар: Зуун мод хот
Хүйс, Үндэс угсаа, гэр бүлийн байдал: Эмэгтэй, Халх, ам бүл 3
Төгссөн сургууль, мэргэжил:
1978-1984 онд Орос хэлний багшийн дээд
1987-1989 онд Москва хотын Пушкины нэрэмжит Орос хэлний дээд
1992-1993 онд Калифорны их сургуулийн Англи хэлний курс
1998-2000 онд Төрийн захиргаа удирдлагын хөгжлийн институт
2002-2004 онд Изралийн Голда Мейрын Олон Улсын Сургалтын Жижиг дунд бизнесийн удирдлага
2003-2006 онд Хүмүүнлэгийн Их Сургуулийн Докторантын анги
2006 онд Энэтхэгийн Калкутагийн Жадапурын Их сургуульд Боловсролын Ухааны Доктор PhD хамгаалсан
Ажилласан байдал:
1984-1987 онд Төв аймгийн Эрдэнэсант суманд Орос хэлний багш
1990-1993 онд 1-р сургуульд Орос хэлний багш
1993-2004 онд Зуун мод коллежийн захирал, үүсгэн байгуулагч
2004-2006 онд НХХЯ-ны Хөдөлмөрийн Зах Зээлийн Бодлого Зохицуулалтын газрын дарга
2006 оны 4 сар Монголын Ажил Олгогч Эздийн Холбооны Ерөнхийлөгчийн Зөвлөх
Гадаад хэл: орос, англи
Хажидсүрэн БОЛДБААТАР- УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН Төрсөн огноо: 1966 оны 8 сарын 7
Төрсөн газар: Улаанбаатар хот
Хүйс, Үндэс угсаа, гэр бүлийн байдал: Эрэгтэй, Халх, ам бүл 4
Төгссөн сургууль, мэргэжил:
1974-1984 онд Нийслэлийн 10 жилийн 47-р сургууль
1984-1989онд ХААДС Инженер Механик №120526
1996-1998онд ХААДС Техникийн магистр
2001-2003 онд Удирдлагын академи Бизнесийн удиирдлагын менежер мэргэжлээр тус тус төгссөн
Ажилласан байдал:
1989-1991 онд Зөвлөлтийн барилгын 2-р трестийн авто баазын Автын цахилгааны мастер
1996-1999 онд “Женко” ХХК-д менежер
1999-2004 онд “Сити такси” ХХК-д захирал
2004 оноос хойш “Анх-Эрдэнэ” ХХК-д захирал
2007 оноос хойш “Шинэ эрх чөлөө” сэтгүүлийн эрхлэгч
Гадаад хэл: орос, англи
Чадраабал ӨНӨРБАЯР- УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮНТөрсөн огноо: 1982 оны 1 сарын 13
Төрсөн газар: Өвөрхангай аймаг
Хүйс, Үндэс угсаа, гэр бүлийн байдал: Эрэгтэй,
Төгссөн сургууль, мэргэжил:
1989-1998 онд Өвөрхангай аймгийн Арвайхээр хотын 10 жилийн 2-р сургууль
1998-2002 онд Шихихутуг Хууль зүйн дээд сургууль
2003-2004 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн магистрантур
2005 оноос хойш МУИС-ийн Хууль зүйн сургуулийн докторантур
Ажилласан байдал:
2002-2003 онд Шихихутуг Хууль зүйн дээд сургуульд багш
2003-2004 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Кпиник сургалтын төвд туслах ажилтан
2004-2006 онд “МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирлын туслах
2006 оноос хойш МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Эрхзүй судлалын ерөнхий онолын тэнхимийн багш
Гадаад хэл: орос, англи
Дамба Ганбат- УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН
Төрсөн огноо: 1962 онд Улаанбаатар хотод төрсөн
Хүйс,Үндэс угсаа,гэр бүлийн байдал: Эрэгтэй, халх
Төгссөн сургууль мэргэжил: Улаанбаатар хотын 14-р дунд сургууль
Монгол улсын ШУА-Улс төрийн шинжлэх ухааны доктор (Ph.D)
ХБНГУ-ын Гадаад худалдааны Академи -Төслийн удирдагч
Монгол Улсын Их сургууль -Англи хэлний орчуулагч, багш
ЗХУ-ын Свердловск хотын Уралын Улсын Их сургууль - Нийгмийн ухааны багш
Ажилласан байдал: Улс төрийн Боловсролын Академи-Гүйцэтгэх захирал ,
УТБА-ийн дэргэдэх Нийгмийн ухааны Либерти дээд сургууль-Удирдах Зөвлөлийн гишүүн, захирал ,
Улс төрийн боловсролын академи-ТАСИС-ын хөтөлбөрийн зохицуулагч,
Ерөнхий сайдын дэргэдэх Гадаадын зээл тусламжийг зохицуулах алба- Баруун Европын улсуудыг хариуцсан эксперт
Улс төрийн Боловсролын Академи-Эрдэм шинжилгээний ажилтан
Төр Нийгэм Судлалын Академи-Улс төр судлалын төвийн орлогч эрхлэгч
Төр Нийгэм Судлалын-Эрдэм шинжилгээний ажилтан
Намын Дээд сургууль-Багш
Гадаад хэл: Орос, Англи ,Герман

Цэнд ЭНХТУЯА- УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН (Бизнес Талант Инкубаторын захирал)
Төрсөн огноо: 1956 оны 1 сарын 30
Төрсөн газар: Архангай аймаг Цэцэрлэг хот
Хүйс, Үндэс угсаа, гэр бүлийн байдал: Эмэгтэй, халх, ам бүл 2
Төгссөн сургууль, мэргэжил:
мэргэжлээр
Төгссөн сургууль, мэргэжил:
1973 онд Улаанбаатар хот 10 жилийн 5-р дунд сургууль
1978 онд ОХУ-ын Одесса хотын Политехникийн дээд сургууль инженер эдийн засагч
1997 онд АНУ-ын Жорж Тауны их сургуулийн дээд курс
1998 онд АНУ-ын Нью Мексико их сургуульд банк санхүүгийн удирдлага
2004 онд Израли улс ЖДҮ бизнес инноваци ба удирдлага
2006, 2008 онд ОУХБ-ын Бизнес санаа, бизнесээ эхэл хөгжүүл хөтөлбөрийн сургагч багш
Ажилласан байдал:
1978-1988 Улсын банкны Ерөнхий хороонд инженер, тасаг, хэлтсийн дарга
1988-1991 Улсын банкны Тооцоолох төвийн эдийн засагч, орлогч дарга
1991-1992 онд Монголбанкны газрын орлогч дарга
1992-1995 онд Монгол Хоршоо банкны зээлийн эдийн засагч
1992-2007 онд ЛЭОС-гийн УЗ гишүүн, дэд тэргүүн, тэргүүн
1995-2002 онд Азийн Хөгжлийн Банкны төслүүдийн орон нутгийн зөвлөх
1996-2002 онд Монгол улсын анхны ХЗХ-ны дарга, гүйцэтгэх захирал
1999-2006 онд Монгол улсын анхны Хөгжлийн Алтан Сан ББСБ-ын ТУЗ-ийн дарга, ХАС банкны ТУЗ-ийн гишүүн
2002-2006 онд Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын Бизнес хөгжлийн менежер
2006 оноос одоог хүртэл Бизнес Талант Инкубатор төвийн захирал
Шагнал:
1994 онд Монголбанкны Ерөнхийлөгчийн хүндэт жуух бичиг
2001 онд Санхүү банкны Тэргүүний ажилтан
2005 онд Хөдөлмөр нийгмийн хамгааллын тэргүүний ажилтан
















