|
2009-09
-23
|
Төв Европын их сургуульд тэтгэлэгээр суралцахыг урьж байна. |
Магистрын болон Докторын зэрэг олгох сургалтын чиглэл:
-Эдийн засаг (MA, PhD)
-Жендер судлал (МА, PhD)
-Байгаль орчин судлал ба бодлого (MSc, PhD)
-Түүх (МА , PhD)
-Олон Улсын Харилцаа ба Европ судлал (MA)
-Дундад зуун судлал (МА, PhD)
-Математикийн ухаан ба түүний хэрэглээ (PhD)
-Улс төр судлал (МА, PhD)
-Үндэстэн судлал (MA)
-Гүн ухаан (PhD)
-Төрийн бодлого (MPP Public Policy)
-Хууль зүй (LLC, LMA, SJD)
-Социологи ба нийгмийн антропологи (МА,PhD)
Тавигдах шаардлага:
• Англи хэлийг өндөр түвшинд эзэмшсэн (ТОEFL-ийн шалгалтанд Магистр 570,
Доктор 600-аас дээш оноо авах чадвартай байх)
• Их, дээд сургуулийг онц, сайн дүнтэй төгссөн эсвэл төгсөх курсд суралцаж байгаа
/докторын зэргээр суралцах хүмүүс Магистрын зэрэгтэй байх/
Шалгаруулалт:
• 2010 оны 1-р сарын 8 - Европын холбоонд тэтгэлэгт өргөдөл мэдүүлж байгаа бол энэ
хугацаанд өргөдлийн хавсралтыг өгөх. (албан ёсны TOEFL шалгалтын оноотой байх ёстой)
• 2010 оны 1-р сарын 25 -БЗМТ-д өргөдлийн хавсралтыг хүлээн авах эцсийн хугацаа (албан
ёсны TOEFL шалгалтын оноогүй байж болно)
• Төв Европын Их Сургуулийн факультетууд өргөдлийг нягталж үзнэ. Эхний шатны хариуг
2010 оны 2-р сарын 27-ноос хойш мэдэгдэнэ.
• Эхний шалгаруулалтанд тэнцсэн хүмүүийг 2010 оны 3-р сарын 13-ны өдөр TOEFL шалгалтанд
урьж оролцуулна.Эдийн засаг, хуулийн чиглэлээр суралцах хүмүүс мөн энэ өдөр математик,
хуулийн шалгалт өгнө.
• 2010 оны 3-4 сард Хоёр шатны шалгаруулалтад тэнцсэн хүмүүсээс Төв Европын Их
Сургуулийн багш нар ярилцалга авна.
• 2010 оны 4 сарын 15-наас хойш - Шалгарсан хүмүүсийн хариу ирнэ.
Тэтгэлэг:
СEU бүрэн (сургуульд ирэх буцах зардал, сургалтын төлбөр, байр, эрүүл мэндийн даатгал,
сарын стипенд орно.) ба бүрэн бус тэтгэлэг олгодог.
Өргөдлийг:
(https://apply.embark.com/Grad/CEU/65/) хаягаар орж онлайн бөглөөд хавсралт
буюу тодорхойлох захидал, эссэ диплом дүнгийн жагсаалтын хуулбар, тэдгээрийн орчуулгын
баталгаажуулсан хуулбар хувийг 3 хувь хуулбарын хамт БЗМТ-д 2010 оны 1 сарын 8 болон
26-наас өмнө өгнө. Будапешт дахь СEU-д 2010 оны 1 сарын 25-ны дотор онлайн өргөдлийн
маягтыг бөглөж явуулна.
Дэлгэрэнгүй мэдээллийг Баасан гариг бүрийн 16:00 цагаас болох лекцэнд ирж авна уу.
Манай хаяг: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Оюутаны гудамж,
МКМ 24-р байр, 1 давхар, Улаанбаатар - 48
Утас: 319016 Факс: 326941 Имэйл: odonchimeg@earcmn.org
Веб: http://www.ceu.hu; www.earcmn.org
















