|
2011-05
-14
|
“ДАЯАРЧЛАЛЫН ҮЕ ДЭХ УДИРДЛАГЫН МАНЛАЙЛАЛ” ТӨР, БИЗНЕСИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН УДИРДАХ АЖИЛТНУУДАД ЗОРИУЛСАН ОЛОН УЛСЫН СУРГАЛТ ЯВАГДАХ ГЭЖ БАЙНА. |
“ДАЯАРЧЛАЛЫН ҮЕ ДЭХ УДИРДЛАГЫН МАНЛАЙЛАЛ”
ТӨР, БИЗНЕСИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН УДИРДАХ АЖИЛТНУУДАД
ЗОРИУЛСАН ОЛОН УЛСЫН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР
Сургалтын зорилго: Монголын төр, бизнесийн байгууллагуудад өрнөдийн орнуудын удирдлагын шинэ систем, арга механизмуудыг нэвтрүүлэх, цаашлаад орчин үеийн дэлхийн жишиг стандартад нийцүүлэн удирдлагын шинэлэг арга барилыг эзэмшүүлэхэд оршино.
Сургалтын ач холбогдол: АНУ-ын “Strategies 360”, “Leadership Institute”, “Stephen Clouse and Associates”, “International Organizational Consultant” Монголын “EBI Think Tank” хүрээлэнгийн хамтран энэхүү сургалтыг зохион байгуулах учраас илүү ач холбогдол өндөртэй, үр дүнтэй, цаашдаа байгууллагадаа хэрэгжүүлж болох маш олон санал санаачлагыг мэдрэн, хувь хүнийхээ хувьд хурдан хугацаанд эргэлт хийн удирдагчийн манлайлал болоод бүтээлч сэтгэлгээ, шинийг санаачлах чадварыг эзэмших болно. Сургалтыг асуудалд тулгуурласан сургалтын арга хэлбэрээр явуулна. Тараах материалаар хангахгүй ба тухайн сургалтанд оролцсон хүн өөрийн тэмдэглэгээг сайн хийж авах боломжоор хангана. Хичээлийн үндсэн агуулга нь power point хэлбэрээр суралцагдын гар дээр очно. Америкийн туршлагаас суралцах, богино хугацааны манлайллын олон улсын сургалтын сертификат хүртэх сайхан боломж бүрдэнэ.
Сургалт явагдах хугацаа: 2011 оны 05 сарын 14–оос 2011 оны 05 сарын 20–ний / 09.00 – 18.00 цагийн хооронд / дуустал явагдана.
5-р сарын 14 Бизнесийн удирдлагын манлайлал
5-р сарын 15 Бизнесийн удирдлагын манлайлал
5-р сарын 16 Төрийн удирдлагын манлайлал
5-р сарын 17 Төрийн удирдлагын манлайлал
5-р сарын 18 Сонгуулийн кампанит ажлыг амжилттай удирдах нь
5-р сарын 19 Сонгуулийн кампанит ажлыг амжилттай удирдах нь
Нэг өдрийн сургалтын төлбөр: 50$ / USD /
Сургалт явуулах багш нар: УИХ-ын гишүүн З. Энхболд /Эрх зүйч, инженер, ОУБУ-ын (MBA), Монголын СТГ-ын захирал Д. Ганбат /Улс төр судлаач, Ph.D/, МУ-ийн ЕТГ-ын хэвлэл мэдээллийн албаны дарга С. Эрдэнэболд /Хуульч, LLM/, Ч. Өнөрбаяр /Төр, эрх зүй судлаач, Докторант/, EBI Хүрээлэнгийн захирал Ш. Батцэцэг /БУ-ын Ph.D,Think Tank MBA/, Stephen Clouse /President,Stephen Clouse and Associates /, Ron Daucher /President, Strategies 360 (Dr)/, Ed Priola /International Organizational Consultant /, Miguel Moreno /Director of Government and International training Dept, Leadership Institute/, Ann C. Fitzgerald /President, A.C. Fitzerald & Associates, LLC/
Та бүхэн сургалтанд оролцохыг хүсвэл энд дарж анкет бөглөнө үү.
















