АНУ-ын Харвард Кеннедийн Их сургууль, EBI Хүрээлэн хоорондын Харилцан Ойлголцолын Санамж Бичгийн дагуу Монгол улсын төрийн болон төрийн бус байгууллагуудын удирдах ажилтнуудад зориулсан сургалтанд Монголоос 2013 онд 15-20 хүн хамруулах боломж нээгдлээ.
Улс орнуудын төр болон иргэдийн өмнө тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх арга замыг тодорхойлоход сургалтын хөтөл-бөрийн гол зорилго оршино. Төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх, төр болон холбогдох байгууллагуудын хамтын уялдаа холбоог сайжруулахад удирдах албан тушаалтны манлайллыг нэмэгдүүлэх, мэдлэг дамжуулах, харилцан туршлага солилцох энэхүү сургалтанд өнгөрсөн хугацаанд 128 орны 33.000 төр засгийн тэргүүн, сайд, төрийн нарийн бичгийн дарга, газар, хэлтэсийн дарга нар хамрагдсан болно. Сургалт төрийн болон холбогдох байгууллагын захиалгаар жил бүр төлөвлөгдөх ба монголын талын захиалга, сонголтыг EBI хүрээлэн төлөөлөн хэрэгжүүлнэ