Сонгуулийн кампанит ажил нь сэтгэл хөдлөм байхаас гадна түүхэн үйл явдал байдаг
2011 оны 8 сарын 24Барууны улс төрийн технологийн школ нь зуун настай. Тэнд үүгээр мэргэжилтнүүдийг ч бэлтгэдэг. Харин манайд бол одоохондоо байхгүй. Сүүлийн үед сонссон нь ч, сурсан нь ч бага зарим нэгэн улс төрийн технологийг мэргэжлийн түвшинд үзүүлж өгнө гэх. Гэхдээ би энэ хүмүү-сийг буруутган яллах гээгүй. Тэд сэргэлэнтэж өөртөө зах зээл зохиогоод, түүн дээрээ мөнгө хийж, чадмаг эргэлдүүлж байна. Санаа зовох асуудал бол энэ биш. Харин санаа зовох асуудал бол би сонсож, дуулсан мэдээлэл, хуримтлуулсан дадлага туршлагаа маш яаралтай хүмүүст хүргэх асуудал байна. Эрх чөлөө сонин энэ удаагийн дугаараасаа эхлэн улс төрийн сонгуулийн кампанит ажлын талаар уншигч та бүхэндээ цуврал болгон хүргэх боллоо. Сонгуулийн кампанит ажил нь сэтгэл хөдлөм байхаас гадна түүхэн үйл явдал байдаг. Хүн бүр нэр дэвшигч бас сонгогч байдаг. Иймд номыг хэрэглэг-чид нь зөвхөн улс төрийн сонгуулийн нэр дэвшигч бус харин өөрийн нийгэм, эдийн засаг, бизнесийн үйл ажилла-гааны явцад үр бүтээлтэй ажиллах тэр цэгт (байр сууринд) хүрсэн, хүрэхээр зорьж байгаа хүн бүрийн нэр дэвшилт, өрсөлдөх чадварын тухай асуудал юм. Улс төрийн тогтолцооны нэгэн чухал үйл явц бол чөлөөт, ардчилсан сонгууль мөн. Коммунист дэглэмээс ардчилалд шилжих үйл явц эхэлснээс хойш 20 жил болж буй манай улсад парламентын тав, орон нутгийн тав, ерөнхийлөгчийн таван удаагийн сон-гууль болж өнгөрчээ. Өнгөрсөн сонгуу-лиудын явцаас харахад сонгуулийн кам-панийн үеэр сонгогчдыг мөнгөөр худалдан авах, төрийн алба, албан хаагчдыг ашиглах, сонгогчдын өгсөн саналыг будлиантуулах зэрэг хууль зөрчсөн үйлдэл удаа дараа гарах болсноос олон нийтийн дунд сонгуульд үл итгэх байдал газар авч, нийт иргэдийн дунд ардчилсан сонгуулийн талаарх үнэлгээ буурч байна. Сонгуу-льд оролцох иргэдийн оролцоо жил ирэх тутам буурсаар 2008 оны УИХ-ын болон орон нутгийн сонгуульд хамгийн бага түвшинд хүрлээ. 2008 оны 6-р сарын 29-нд болсон парламен-тын ээлжит сонгуулийн үр дүн будлиантай болсны улмаас үүссэн 2008 оны 7-р сарын 1-ний үймээн нь дарангуйлагч дэглэмээс ардчилалд тайван замаар амжилттай шилжилт хийсэн Азийн цорын ганц улс гэгдэх Монголын түүхэнд гарч байгаагүй хар үйл явдал болсон юм. 7-р сарын 1-ний үйл явдал нь Монголын сонгуулиуд хэрхэн явагдаж байна вэ, Монголын ардчил-лын цаашдын чиг хандлагад сонгуу-лийн үйл явц хэрхэн нөлөөлөх вэ, сонгуу-лийг хэрхэн ардчиллын хэм хэмжээ, ёс зүйтэй явуулах вэ гэх мэт олон асуултыг эргэн харахад хүргэж байна. Сонгуулийн үйл явцыг судлах нь нэгэн зэрэг улс төрийн намуудын төлөвшил, хэвлэл мэдээллийн байгууллага, олон нийтийн улс төрийн боловсрол, иргэний соёл зэрэг аливаа улсын ардчиллын гол үзүүлэл-түүдийг тогтоох боломжийг олгодог тул судалгааны болон практикийн ихээхэн ач холбогдолтой билээ. Монголд сонгуулийн систем, сонгуулийн эрх зүйн орчин, сонгогчдын зан үйлийн талаар судалгаа нэлээд хийгдсэн байдаг боловч сонгуу-лийн кампанийн хэв маяг, улс төрийн намуудын сонгуулийн стратеги, үйл ажиллагааны талаар судалгаа хараахан хийгдээгүй байна.
Үргэлжлэл бий
















